Хуурамч өв залгамжлагчид 12 жил хүртэл хорих ял оноожээ

 

АНУ-ын шүүх Орост төрсөн Германы иргэн 28 настай Анна Сорокин бүсгүйд доод тал нь дөрөв, дээд тал нь 12 жилийн хорих ял оноосон байна. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хугацаанд биеэ хэрхэн авч явахаас шалтгаалан ялын хэмжээг өөрчилнө гэжээ. Сар орчим үргэлжилсэн шүүх хурлын дараа эмэгтэйг АНУ-ын тансаг зэрэглэлийн үйлчилгээний байгууллагууд, банкуудыг хууран мэхэлж 200,000 ам.доллар луйвардсан хэрэгт буруутгасан юм.

Сорокин өнгөрсөн дөрвөн жилийн турш АНУ-д амьдрахдаа өөрийгөө 60 сая ам.долларын хөрөнгө өвлөж авах чинээлэг бүсгүй мэтээр харагдуулж байжээ. Хуурамч өвч залгамжлагч бүсгүй банкны чек ашиглан тансаг зэрэглэлийн Нью-Йорк зочид буудалд амьдарч, хувийн онгоц түрээсэлж, дээдсийн зиндааны үдэшлэгүүдээр хэсч, өндөр үнэтэй брэндээр гоёж, хувийн стилисттэй болжээ.

 

anna sorokin trial white dress gq

 

Нью-Йоркийн шүүхээс хорих ялаас гадна 24,000 ам.долларын торгууль, мөн луйвардсан 200,000 ам.долларыг эргүүлэн төлүүлэх шийдвэрийг гаргасан. Тэрээр шүүх хурлын үеэр хийсэн алдаандаа гэмшиж байгаагаа илэрхийлэн уучлалт гуйжээ.

 

annasorokin0905

 

Үнэн хэрэгтээ Анна Сорокины аав том оврын ачааны автомашины жолооч ба түүний нэр дээр нэг ч цент өвлүүлээгүй байна. Өмгөөлөгчид нь Сорокиныг Нью-Йорк хотын тансаглал, хээнцэр ганган байдалд сохорсон байсан бөгөөд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх гэж байсан тул хууль бус үйлдэл хийгээгүй гэж хамгаалжээ.

Сорокин урлагийн бүтээл цуглуулах хүсэлтэй ба зөвхөн гишүүнчлэлийн эрхтэй дээд зиндааныхан сонирхдог урлагийн клуб нээхээр төлөвлөж байсан гэжээ. Германаас Нью-Йоркод ирж амьдралаа сайжруулах мөрөөдөлтэй Түүнчлэн Мароккад хамт амралтаа өнгөрүүлж, төлбөрийг нь даасан найзаасаа 60,000 ам.доллар хулгайлахыг оролдсон гэж прокурорууд буруутгажээ.

 

Anna Sorokin German Heiress Was Found Guilty 700x350

TELEMMGLPICT000195341704 trans NvBQzQNjv4BqB5amdzWeyN4E2LCxpk34aqItqlI0PQ25zh0mEt0eXT0

 106896508 gettyimages 455118596

 

 Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.