Ерөнхий аудитороор Б.Занданбат томилогдлоо

 

гэж өнөөдрийн нэгдсэн чуулган дээр УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлалаа. 

Ингээд Үндэсний аудитын газрын шинээр томилогдох даргыг УИХ-ын дарга санал болгосны дагуу Ерөнхий аудиторт Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Үндэсний аудитын газрын даргад нэр дэвшигч Д.Занданбат нь Татварын ерөнхий газрын даргар ажиллаж байсан бөгөөд 

1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч

1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч

2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга

2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга

2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга

2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга

2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга

2017.7.19-2019.1.30-ны хооронд ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. 

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар санал хураалтад 55 гишүүн оролцсоноос 87.3. хувийн саналаар Б.Занданбатыг Монгол улсын Ерөнхий аудитороор томиллоо. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.