ОХУ: Ялалтын баярын жагсаалд анх удаа эмэгтэй хүндэт харуулууд жагсана

 

Өнөөдөр бол Орос орны агуу их ялалтын 74 жилийн ойн өдөр билээ. 1945 оны тавдугаар сарын 9-нд Германчууд бууж өгснөөр Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн өдөр юм.

ОХУ жил бүрийн энэ өдөр цэргийн жагсаал хийж батлан хамгаалах, цэрэг арми, зэвсэгт хүчний суу алдрыг мандуулан хүчин чадлаа гайхуулан дэлхийн нийтийн анхаарлыг татсаар ирсэн уламжлалтай.

Ялалтын баярын 70 жилийн ойн жагсаалаас хойш дөрөв дэх жилдээ дарааллан Батлан Хамгаалах яамны харьяа Цэргийн их сургуулийн эмэгтэй сонсогчид Улаан талбайд жагсана. Үүгээр зогсохгүй

Москвагийн Дотоодыг хамгаалах их сургууль, Цагдаагийн байгууллагын эмэгтэй эрэгтэй алба хаагчид, сонсогчид болоод Мөрдөн байцаах хороо сүр жавхлант баярын жагсаалд нэгдэж байна.

 

5aeae33315e9f9666e3f0163

 

Цэргийн жагсаалын үеэр анхаарал татах өөр нэг зүйл бол Аурус Сенат тоноглосон лимузин машиныг жагсаалын командлагч болон Батлан хамгаалахын сайд унаж танилцуулна гэжээ.

Таван жилд анх удаа гадны зочид төлөөлөгчдийг хүндэт зочноор уриагүй хэмээн эх сурвалжид дурдсан байна. Баярын жагсаалын бэлтгэл ажил өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хангагдаж эхэлжээ.

Урьдчилсан байдлаар 13,000 цэрэг, 132 зэвсэг техник, 74 онгоц өнөөдрийн жагсаалд оролцоно гэж мэдээлсэн ч бэлтгэл ажлын үеэр 17,600 цэрэг, зэвсэгт хүчний 190 гаруй техник, Үндэсний харуул, Дотоод хэргийн яамны 3,800 бие бүрэлдэхүүн оролцжээ.

Ялалтын баярын жагсаал Москвагийн цагаар өглөөний 10, манай цагаар үдээс хойш 15 цагт эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Араас нь ОХУ-ын цэргийн хөгжмийн коллежийн бөмбөрчид, зэвсэгт хүчний найрал хөгжимчид алхана. Жагсаалын тэргүүнд хуурай замын цэргүүд, дунд хэсэгт цэргийн зөөврийн техник хэрэгслүүд, сүүл хэсэгт нисэх хүчний цэрэг дайчид техник хэрэгслүүд жагсана.

 

5730bd0f91058426008c198f 750 375

 

ОХУ-ын ард түмэн өнөөдрөөс эхлэн ням гараг хүртэл бүх нийтээрээ амарч агуу эх орны ялалтын баяраа тэмдэглэх ажээ. Нийслэл Москва хотын Улаан талбайгаас гадна 26 том, 50 жижиг хотод баярын жагсаал болж дайны он жилүүдийг дурсан, амь биеэ хайрлалгүй тулалдсан баатруудад хүндэтгэл үзүүлэх юм.

 

880x495 cmsv2 8fc691e7 da57 5ff4 a099 a410b47f90b1 3149028

 

Эх сурвалж: www.themoscowtimes.com, www.nationalpost.com,  en.wikipedia.org  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.