Stonehenge-ээс алга болсон чулуу 60 жилийн дараа олджээ

 

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Их Британи дахь Stonehenge элсэн чулуун цогцолбороос 60 жилийн өмнө алдагдсан чулуу эргэн ирсэн байна.

89 настай Роберт Филипс чулууг эргүүлэн өгөх шийдвэр гаргах хүртэл хэн ч чулууг хаана байсныг нь мэдээгүй байна. Эртнээс улбаатай өвөрмөц тогтоц бүхий чулуунуудыг чухам хаанаас авчирсныг мэдэхийн тулд дээж авах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

60 гаруй жилийн өмнө явуулсан судалгааны үеэр цогцолборын голоос гурван тулгаар чулууг малтаж гаргасны нэг цуурсныг төмөр утсаар холбосон байдаг. Ажлынхаа газарт хуванцар хайрцагт хадгалж байгаад хожим Америк дахь гэрийнхээ хананд өлгөсөн байжээ.

 

 106827927 capture

 

Уг эрхэм тухайн үед алмааз эрдэнэ засч янзалдаг үйлдвэрт ажилладаг байсан ба ажилдаа туслахаар аварга чулууг авчирсан аж. Эрдэмтэд тулгуур гурван чулууг газраас сугалж гаргах үед Филипс нэгийг нь авч, 60 жил хадгалсны эцэст 90 насны ойн босгон дээрээ эргүүлэн өгөхөөр шийджээ.

МЭӨ үеэс үүдэлтэй дэлхийн долоон гайхамшгийн нэг Stonehenge-ээс хоёр чулуу дутуу ба хэрэв тэднийг хаан байгааг мэдэх хүн байвал холбоо барихыг Их Британийн өв соёлыг хамгаалах газраас мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.