Уурхайн үйл ажиллагаа доголдсоноос Бэрх тосгоны иргэдийн амьдралд нөлөөлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Хэнтий аймагт албан томилолоор ажиллаж байна. Тэрээр сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бусад сайд, холбогдох албан тушаалтны хамт тус аймгийн Бэрх тосгоны Уурхайчдын ордонд нутгийн төр, захиргааны байгууллагын удирдлага болон иргэдтэй уулзав.

e589a0959a1cf832e9e50f9356c3afcb

Ерөнхий сайд Засгийн газраас явуулж байгаа бодлого, зорилт, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч мэдээлэл өгөв. 

.

afeb7b0ea16a30ec67dcb19be63b5619

“Бэрх дулааны станц”-ыг шинэчлэх, холбогдох зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болгов.

Үйл ажиллагааг нь сэргээхээс гадна уурхайг түшиглэн уул уурхайн музей, сургалтын бааз байгуулж, мэргэжилтэй ажилчин, боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөж байгаа тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

5a343c2ac5d77c3ddf5188ab79d55225

21aa9e372ccaef5e59f5559908e893d1

f7bc89c26f2650fb5992c0f164729f6f

127f88c29d3fbeb873d3357993fd565e

fbb96f0849f278e8fe7bcd18bf69a560

333a986e08a8cfde73594b31c3e3ed08

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.