УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг байнгын хороон даргад дэмжлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (БОХХААБХ)-ны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилохыг дэмжлээ.
УИХ-ын Байнгын хороог даргалагч нь нэг жилийн хугацаагаар сонгогдог. Тэгвэл хэд хэдэн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусч шинээр сонгох шаардлага үүсээд буй. Тэгвэл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир даргалсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусчээ. Ингээд УИХ дахь МАН-ын бүлгээс Х.Болорчулуун гишүүнийг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлснийг олонх дэмжлээ. Байнгын хорооны даргын томилгоог УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.