Гватемал: Хорих газарт буудалцаан болж долоон хоригдол амь үрэгдэв

 

Гватемал улсын нийслэл хотын ойролцоо байдаг хорих газарт буудалцаан гарч багадаа долоон хүн амиа алдсан талаар мэдээлэв.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр буудалцааныг хоёр хоригдол эхлүүлжээ. Хоригдлуудын нэг нь мансуурсан байхдаа мөргөлдөөнийг эхлүүлж гал нээсэн гэж үзэж байна.

Гватемал хотын ойролцоо байдаг Павон хорих газарт 4,000 хоригдол ял эдэлж байгаа нь даацаас гурав дахин хэтэрсэн явдал юм. Уг хорих газрыг 1970 онд 1,000 хоригдол саатуулах хүчин чадалтайгаар барьж байжээ.

Аюулгүйн хүчнийхэн хорих газар луу нэвтэрч хяналтыг эргүүлэн авсан гэж Гватемалын хорих ангиудын төлөөлөгч Карлос Моралес Reuters агентлагт ярьжээ. Даац хэтэрсэн, харуул хамгаалалт сул хорих газруудад энэ мэтчилэн мөргөлдөөн гарах нь элбэг. Павос хорих газарт 2016 онд бослого гарч 14 хүн алагдаж байжээ.

 

 106834129 727d8b18 ff32 4ae5 ad05 a46433d31337

 106834127 de6d0a4c 6899 456b 84c4 73a50dd1ac20

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.