Бурханч лам Г.Пүрэвбатын сонирхолтой судалгаа

Бурханч лам Г.Пүрэвбатын олон жилийн судалгааны үр дүнг харуулах бурхан шашны урлахуйн ухааны цувралын ээлжит хоёр боть "Монголын уламжлалт урлаг дахь амьтдыг дүрслэн бүтээх суурь мэдэгдэхүүн" 7, 8 боть болон хэвлэгдэн гарчээ. Энэхүү боть ном нь Монголын уламжлалт шүтээн зургийг зурах аргачлал, түүгээр уламжлагдан ирсэн амьтдын дүрслэлийн онцлог, хэв маяг дээр тулгуурлан бүтээсэн бүтээл аж. Судалбар зургийн ажил, тиг хэмжээс, амьтдын өнгө зүсийг нэрлэсэн нэр, шашны ном болон домог ярианд дүрслэгдсэн амьтдын бичвэр оруулан тун сонирхолтой бичсэн байна. Ардын зан заншил уламжлал, танин мэдэхүйн олон талтай баялаг мэдээлэл багтсан уг номыг "Мөнхийн үсэг"-т хэвлүүлжээ. Энэ нь бурханч лам Г.Пүрэвбатын мал амьтны хувь хэмжээний шугамын онолыг судалсан судалгааны томоохон бүтээл аж.

Purewbat lam1

purewbat nom4

purewbat nom5

purewbat nom

purewbat nom6

purewbat nom7 (2)

Purewbat lam3

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.