Дээд шүүхийн ерөнхий шүүгч өнөөдөр тодорно

 

Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ес дэх жилдээ ажиллаж байсан Ц.Зоригийг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар албан тушаалаас нь чөлөөлсөн.

Улмаар дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Дээд шүүхийн бүх шүүгчийн зөвлөгөөн болж ерөнхий шүүгчийн сонгуулийг явуулсан. Уг . Гэхдээ Д.Ганзоригийг ямар үндэслэлээр томилохоос татгалзсан нь тодорхойгүй байгаа юм. Албаны эх сурвалжийн тайлбараар бол Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т зааснаар Ерөнхийлөгч татгалзсан шалтгаанаа заавал тайлбарлах шаардлагагүй гэв.

Тиймээс гэсэн үг.

Уг сонгуульд 2-3 хүн өрсөлдөх мэдээлэл байна. Гэвч сонгуульд нэр дэвшигчдээс Д.Ганзоригтой өрсөлдөж байсан Х.Батсүрэнг олонхийн санал авч магадгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Х.Батсүрэн тодрох магадлал өндөр болсон бололтой.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.