СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Соёлын байгууллагын удирдлагууд Н.Жанцанноровын хүүг ажлаас нь халахыг шаардлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгийн хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдлийг шалгаж хариуцлага тооцож өгнө үү гэх  шаардлагыг Нийслэлийн соёл урлагийн газрын харьяа байгууллагуудын дарга нарын түр хорооноос НИТХ-ын төлөөлөгчдөд хүргүүлжээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра, ХУД-ийн соёлын ордны дарга О.Анхбаярын нарын тэргүүтэй НСУГ-ын харьяа байгууллагын удирдлагууд НИТХ-д гаргасан шаардлагадаа “2016 оны сонгуулийн дараа төрийн албанд ажилласан туршлагагүй, ёс зүйгүй Жанцанноровын Дамдинцэрэнг соёлын байгууллагын удирдлагаар томилсноор салбарын хэмжээний хөгжлийн бодлого зогсонги байдалд орлоо. Ж.Дамдинцэрэн 2017 онд эхнэртээ автомашин худалдан авч өгсөн боловч уг машиныг худалдан авсан хөрөнгөө ХОМ-тээ тусгаагүй зөрчлийг АТГ-аас илрүүлж, ажлаас халах арга хэмжээ ав гэсэн бичиг ирүүлж байсан. Мөн Ж.Дамдинцэрэн нь өөрийнхөө удирдлага дор ажилладаг НСУГ-ын мэргэжилтэн Б.Балжиннямыг ажлын байран дээрээ зодож танхайрсан. “Гэрэлт гудамж” төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах менежментийн компанийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийнхөө хамаарал бүхий компанид өгсөн. Энэ бүх асуудлыг шалгаж тавдугаар сарын 07-ны дотор хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн байв.

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнтэй утсаар холбогдож, өөртэй нь холбоотойгоор цацагдаад байгаа мэдээлэл тайлбар өгөх боломжтой эсэхийг тодруулахад “Холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлээд би хууль хяналтын байгууллагад шалгуулахаар ирэх долоо хоногт өгнө. Тэрнээс өмнө ямар нэгэн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.