“Найрамдал” зуслангийн зуны ээлжийн хуваарь гарлаа
Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын 2019 оны зуны ээлжийн хуваарь батлагдан гарлаа. Зуны 1, 2, 3, 4 дүгээр ээлжийн захиалгыг тавдугаар сарын 3-ны 14:00 цагаас, 6, 7, 8 дугаар ээлжийг тавдугаар сарын 18-ны 14:00 цагаас 9, 10 дугаар ээлжийн захиалгыг тавдугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагаас www.nairamdal.mn сайтаар авах юм.
Эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэхэд онлайнаар захиалга өгөх бөгөөд захиалсан эрхийн бичгийг ирэх сарын 20-ноос олгож эхэлнэ. Тавдугаар ээлжийн хувьд олон улсын чуулган болох тул хүүхэд, залуусыг хүлээн авахгүй гэнэ.
Энэ жил “Найрамдал” зусланд амарч байгаа хүүхэд, багачуудад байгаль, экологид түшиглэсэн төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Захиалгыг зөвхөн кириллээр бөглөнө. Бүртгэлийн загварыг худал бөглөсөн тохиолдолд захиалга хүчингүй болох ба регистрийн дугаараар нэг л удаа бүртгүүлнэ. Захиалсан эрхийн бичгийг тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу Гэр бүл, хүүхэд ,залуучуудын хөгжлийн газрын байрнаас хүрэлцэн ирж авах юм. Иргэд эрхийн бичгээ авахаар ирэхдээ төрсний гэрчилгээ, төлбөр төлсөн баримтаа авч очих ба эрхийн бичгээ тухайн ээлж эхлэхээс ажлын долоо хоногийн өмнө авсан ёстой. Хэрэв дээрх хугацаанд аваагүй байвал хүчингүйд тооцож дараагийн хүнд шилжих аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.