Jaguar Land Rover-ын жолооч нар цахим мөнгө олборлож эхэлнэ

 

Их Британийн автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох Jaguar Land Rover жолооч нартаа цахим мөнгө олборлох ухаалаг хэтэвч бэлэглэхээр цоо шинэ программ хангамж туршиж эхэлжээ.

Жолооч нар автозамын түгжрэлд зогсож байхдаа болон жолоодлогоо шилжүүлэх программтай бол хэрэгцээт датагаа ашиглан автоматаар IOTA цахим зоос цуглуулах боломжтой. Мөн зогсоол, цахилгаан хөдөлгүүр цэнэглэгч, замын хураамж зэрэгт төлөх цахим мөнгөө үйлдвэрлэх аж.

Автомашин үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниуд блокчэйн технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхээр судлан ажиллаж байна. Jaguar Land Rover компани Jaguar F-PACE болон Range Rover Velar загварууддаа хэдий нь ухаалаг хэтэвчийг суурилуулжээ. Ухаалаг хэтэвтэй автомашинууд хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм.

 

ceaumpa7r6pzkqtjfapq

 

Эх сурвалж: www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.