Бразил: Загварын шоуны үеэр залуу модель үдээсэндээ бүдэрч нас баржээ

 

Бразилийн ихийн их хот гэгддэг Сан Паулод загварын долоо хоногийн үеэр залуу модель үдээсэндээ бүдэрч унан хүнд бэртэл аван, улмаар амиа алдсан хэрэг гарчээ.

26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес нь Ocksa брэндийн хувцсыг өмсөн тайзнаа алхсан байна.

Үзэгчид эхэндээ үүнийг шоуны нэг хэсэг хэмээн бодож байсан ч загвар өмсөгч босч чадалгүй удсан байна. Нэн даруй яаралтай түргэн тусламжийн багийнхан ирж загвар өмсөгч залууг эмнэлэгт хүргэжээ. Удалгүй модель амиа алдсан болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

 

190428 model 16a63bddbb4 large

6102e914f9669659f9fff111f11a8f0d

 

 

world latin america 48085510

 

Загварын шоуг зохион байгуулагчдын зүгээс харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж хүлцэл өчсөн байна. Гэр бүлийнхэнд нь тохиосон хүнд цаг үед бүх шаардлагатай тусламж үйлчилгээгээр хангах болно гэдгээ мэдэгджээ.

 

48f329ab78058b80798f0b43c5bc98a9

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.