ХУД-ийн дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркын автомашины жолооч нь H.Starex, T.Pruis, T.Ractis зэрэг маркын таван автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтээсэн осол 2019 оны 04 сарын 27-ны өдрийн 17.30 минутанд гарлаа. Ослын улмаас тухайн газарт хоёр цаг орчмын турш хөдөлгөөнийг түр хаасан байна.
ГССҮТ-д гэмтсэн хүмүүст үзлэг хийлгэхэд хөнгөн, зөөлөн эдийн гэмтэлтэй гарчээ.
Урьдчилсан мэдүүлгээр Sinotruk маркын автомашины тормос ажиллагаагүй болсон гэсэн мэдүүлэг өгсөн ч техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 24 хүн гэмтэж бэртсэн ба 2 болон түүнээс дээш хүн гэмтсэн 5 зам тээврийн осол бүртгэгджээ. Мөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.