Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор боллоо

 

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан хошууч генерал Б.Хурцыг 15 хоногийн турш үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр гаргалаа.

АТГ-аас Б.Хурцад 2002 оны эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасан үндэслэлээр 2018 оны арванхоёрдугаар сараас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг өнгөрсөн баасан гаригт УЕП-ын тушаалаар хэргийг ЦЕГ-т шилжүүлсэн байна.

Б.Хурц С.Зоригийн амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт ашиглан хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр баривчлагдан шалгагдаж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол гурав хүртэл жилийн хорих ял авах юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.