Кёкүшюзан Д.Батбаярын залилангийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

 

УИХ-ын гишүүн асан, сүмоч Кёкүшюзан Д.Батбаярын бусдыг залилан мэхэлсэн гэх хэргийг АТГ-аас шалгаж дуусаад хэргийн харьяаллыг тогтоолгохоор прокурорын байгууллагад шилжүүлжээ.

АТГ-т анх Кёкүшюзан Д.Батбаяр нь төрийн албан тушаалтнуудтай хамтран БНХАУ-ын хуулийн этгээд болох "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс 32,713,190,850 төгрөгийг залилан мэхэлсэн гэх гомдол иржээ. Уг мэдээллийн дагуу АТГ-аас шалгахад төрийн албан тушаалтнууд хамааралгүй болох нь тогтоогдсон тул,  АТГ-аас харьяаллыг дахин тогтоолгохоор прокурорт хандсан байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.