ЦЕГ: Б.Хурцыг хойшлуулашгүйгээр баривчилж, гурван жил хорих ялтай зүйл ангиар шалгаж эхэлсэн

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц генералыг өчигдөр баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Түүнийг С.Зориг агсны хэргийг илрүүлэх хэргийг шалгах явцад эрүүдэн шүүлт ашигласан хэмээн баривчилсан хэмээн эх сурвалж хэллээ.

Б.Хурцыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс хэзээ гаргасан талаар тодруулахад “Одоогийн байдлаар генерал Б.Хурцыг цагдан хорих асуудал шүүхэд ирээгүй байна” гэсэн бол ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв “Б.Хурцыг баривчилсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна” гэлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.