"Яаралтай цуглар" дохиогоор 4400 гаруй албан хаагч цугларч, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй .

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчдад .

“Яаралтай цуглар” дохиогоор 116 нэгж, байгууллагын 4400 гаруй хүн цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон албаны бусад зочид, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

57989010 326494484725127 7488837751924588544 n 20190424075715

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү сургууль нь 29 жилийн дараа анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа.

. Энэ сургалтын явцад уг асуудлыг дахин нягтлан судалж, үнэлэлт дүгнэлт өгч, үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн амь, амьдралтай холбоотой энэ чухал ажлыг шийдвэрлэхийн төлөө бид бүх шатандаа хүчин чармайлт гаргаж ажиллах учиртай.

58019477 351743715468864 1422910626371469312 n

Цаашдаа бид гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд төсөвлөн, зориулалтын дагуу зарцуулж хэвших ёстой юм. Гамшгаас урдчилан сэргийлэх арга хэмжээ цаашдаа Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно” гэдгийг онцлов.

2019 оны эхний гурван сарын байдлаар нийслэлд нийт 261 удаа газар хөдлөлт болсон байна

. 2005 оноос өмнө Улаанбаатар хотын орчимд жилдээ 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 оноос 10 дахин нэмэгджээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар нийслэлд нийт 261 удаа газар хөдлөлт болсон байна. Энэ нь 2018 оны мөн үеийнхээс 70 удаагийн тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг юм. 

57852559 413688752542987 366671773355212800 n

58379979 322059535147818 4536684967337394176 n 20190424075657

Нийслэлийн байгууллагууд команд штабын бэлэн байдалд ажиллаж байна 

Нийслэлийн бие бүрэлдэхүүн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэд оролцсоны дараа CROCUS-т команд штабын бэлэн байдалд шилжин 19:00 цаг хүртэл гамшиг, осол тохиолдсон үед хэрхэн ажиллах талаар дадлага сургуулилт хийж байна. .

58460631 390727391656833 2368428752959963136 n 20190424080000 20190424081144

Ямар газарт гамшиг тохиолдох талаар команд штабын бүрэлдэхүүнд мэдэгдэхгүй гэнэ. Энэ нь нийслэлд гамшиг тохиолдсон үед онцгой, түргэн, цагдаа, нийслэлийн удирдлагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллаж, хохирол багатай гамшигийг давах талаар сургуулилт хийж байна. НҮБ-аас 60 орчим гамшгийн төрөл бүртгэгдсэн байдгаас манай улсад 18 төрөл нь бүртгэгдсэн байдаг. 

58419865 278449083102096 32357059542384640 n 20190424075938

57624926 302238374040870 6067198384333127680 n 20190424075918

58619753 819295688454403 9190551043535011840 n

58444086 300032907562134 4348601816800296960 n 20190424075949

58463167 397458491108386 4618184342600941568 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.