Дэлхийн II дайны үед живсэн “Төмөр титэм” 77 жилийн дараа олдлоо

 

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы усан цэргийн армийн дайралтад өртөн живсэн  Австралийн “Төмөр титэм” ачааны хөлөг онгоцыг олсон тухай мэдээллээ. Усан онгоцыг Викториа мужийн эрэг орчимд торпедо цэнэгээр буудаж сөнөөж байжээ.

1942 онд хөлөг ердөө 60 секундын дотор живж, багийн 38 гишүүн амиа алдаж тав нь амь аврагдсан байдаг.

Хайгуулчид 100 метр урт хөлгийг олохын тулд дуу авиагаар илрүүлэгч төхөөрөмж, газрын зураг, камер ашиглажээ. Викториа мужийн өв соёлыг хамгаалах газрын археологич Петр Харвигийн хэлснээр

Уг дайралтаас амьд үлдсэн таван далайчнаас хамгийн сүүлд үлдсэн эрхэм 2012 онд таалал төгсжээ. Австралийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн түүхэн үйл явдлын гэрч болсон хөлөг онгоцыг олсноор үндэсний хэмжээнд чухал ач холбогдолтой үйл хэрэг боллоо хэмээн албаныхан өндрөөр үнэлж байна.

 

ss casino

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.