Филиппин улсад 6,1 магнитудын хүчтэй газар хөдлөв

 

Филиппиний Лузон арлын Бодего тосгоны ойролцоо 6,1 магнитудын хүчтэй газар хөдөлж багаар бодоход найман иргэн амиа алдсан тухай албаны хүмүүс мэдээллээ. Орон нутгийн цагаар даваа гарагийн орой 17:11 минутад газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Арлын нисэх буудлын барилга сүйдсэнээс гадна хоёр барилга нурсан гэж мэдээлжээ. Пампанга мужид нурсан барилга доор олон арван иргэн дарагдсан байж болзошгүй гэж эрх баригчид эмээж байна. Тус

Лубао тосгонд настай эмэгтэй ач хүүтэйгээ амиа алдсан байсныг олсон байна. Мөн дэлгүүрт байсан гурван хүн амиа алджээ.

Филиппин улсын нийслэл Манила хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж тэнгэр баганадсан өндөр барилгууд ганхсан гэж мэдэгдлээ. Манилагаас цаг орчим зайтай Кларк олон улсын нисэх буудлын барилга сүйдэж долоон хүн бэртжээ. Уг Барилгын аюулгүй байдлыг шалгаж дуусах хүртэл нийслэл дэх Де Ла Салле их сургуулийн хичээлийг түр завсарлуулсан байна.

 

pampanga earthquake chuzon supermarket april 23 2019 001

 106552187 hi053518028

15

 106549975 053515531 1

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.