Huawei компани энэ оны эхний улиралд 179 тэрбум юанийн ашиг олжээ

 

Хятадын технологийн тэргүүлэгч компани Huawei энэ оны эхний улирлын ашиг орлогын тайлангаа танилцууллаа. Тус компани 2019 оны 1-3 дугаар сарын хооронд 179,9 тэрбум юань буюу 26,8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь өмнөх жилийнхээс 39 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

АНУ болон түүний холбоотон орнууд Huawei компанитай байгуулсан 5G интернэт сүлжээний төхөөрөмжөөс татгалзаад байгаа ч ашиг орлогыг нь танаж чадаагүй байна. Хятадын технологийн компани ирэх 2020 он гэхэд Samsung корпорацийг давж, дэлхийн хамгийн шилдэг болно гэсэн зорилттой.

Ухаалаг гар утасны зах зээлд дэлхийд гуравдугаарт орж буй Huawei өнгөрөгч сард 5G утасгүй интернэтийн сүлжээнд холбогдох 40 орчим гэрээ байгуулжээ. Ирэх тавдугаар сар гэхэд 5G интернэтийн 100,000 станц худалдана гэсэн төлөвлөгөө гаргасан байна.

 

Эх сурвалж: www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.