Манай боксчид өрсөлдөгчдөө ээлж дараалан илүүрхэн ялсаар байна

 

.

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Цэндбаатар хоёр дахь тулаанаа Кувейтын боксчин Одан Надертай хийж илт давуугаар буулган авлаа. Мөн манай хоёр тулаанч тус тусын өрсөлдөгчөө бүх шүүгчдийн саналаар буулган авлаа. Эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Шинэбаяр БНСУ-ын боксчин Хонг Ингиг, эмэгтэйчүүдийн -60кг жинд М.Намуун Шриланкын боксчин Кастури Кешаниг тус тус хожлоо. 

Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх тулааны эхний хэсэгт

  • Эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Х.Энх-Амар Тайванийн ЧеН По Ейтэй /А рингийн гурав дахь тулаан/
  • Эмэгтэйчүүдийн 69 кг-д Э.Эрдэнэтуяа Казахстаны Д.Шакимоватай /А рингийн найм дахь тулаан/

Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхлэх тулааны хоёрдугаар хэсэгт

  • Эрэгтэйчүүдийн 64 кг жинд Б.Чинзориг Энэтхэгийн Т.Рохиттой /А рингийн гурав дахь тулаан/
  • Эрэгтэйчүүдийн 91 кг-ын  жинд Н.Шинэбаяр Тайландын А.Тонгкратоктой /А рингийн тав дахь тулаан/
  • Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Тайландын Р.Сикадонтой /А рингийн долоо дахь тулаан/

Манай сайт сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсээр байгаа билээ. Хэрэв та өчигдрийн тулааныг нөхөж үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.