Шри Ланка: Улаан өндөгний баярын үеэр бөмбөг дэлбэлж 200 орчим хүн амь үрэгдээд байна

 

Энэ амралтын өдрүүдэд Христийн шашинтнууд улаан өндөгний баяраа тэмдэглэж олон зуун мянгаараа сүмд очиж мөргөл үйлдэж байх үед террорист халдлага гарлаа. Шри Ланка улсын Негомбо, Баттикалоа, Коломбо хотууд дахв сүм, зочид буудлуудад ойролцоогоор долоон удаа бөмбөг дэлбэлээд байна. Халдлага гарсан хотуудад 18-06 цагийн хооронд хөл хорио тогтоолоо.

болохыг эх сурвалжууд мэдээлсэн ч хохирогчдын тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг холбогдох хүмүүс анхааруулж байна. Цэрэг цагдаа нарын урьдчилсан дүгнэлтээр террорист халдлага мөн ч чухам хаанаас зохион байгуулсан нь одоогоор тодорхойгүй.

Гэмтэж шархадсан олон зуун хүний дунд гадны жуулчид байна.

Шри Ланка улсын 20 сая гаруй хүн амын 70 хувь нь Буддын шашинтай ба 1,2 сая Христийн шашинтан аж төрдөг. Хөрш зэргэлдээх Энэтхэг төдийгүй Орос, Их Британи зэрэг гадны улс орнуудын төр засгийн тэргүүнүүд гүн эмгэнэлээ илэрхийлээд байна. Хөл хорио тогтоосны дээр ирэх долоо хоногийн

 

3500

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.