ШУУД: Жүдо бөхийн Ази тивийн аварга хоёр дахь өдөр
Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63кг, 70кг, эрэгтэйчүүдийн 73кг, 81кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дөрвөн бөх барилдаж байна.
Одоогийн байдлыг танилцуулбал:
- Эрэгтэйчүүдийн -73кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй Ц.Цогтбаатар эхний тойрогт Ардчилсан Солонгос улсын Ким Чол Ваныг ялж, хоёрдугаар тойрогт Бахрайн улсын жүдоч Мунаров Муборизыг ялж одоо хэсгийн аваргын төлөө Австралийн Кноестер Калвинтэй барилдана.
- Эрэгтэйчүүдийн -81кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт тун удахгүй Туркменистаны Башимов Парахаттай барилдана.
- Эмэгтэйчүүдийн -63кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй Б.Ганхайч эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Бахрайны Солтани Римийг ялж тун удахгүй хэсгийн аваргын төлөө Казахстаны Бердибекова Иолантатай барилдана.
- Эмэгтэйчүүдийн -70 кг жинд барилдаж буй Ц.Батцэцэг эхний тойрогт Ардчилсан Солонгосын жүдоч Квон Сун Ёнтой барилдана.
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.