Өнөөдөр боксын Ази тивийн рингэнд манай 6 боксчин тулалдана

 

 Энэ сарын 27-ны өдөр хүртэл зохион байгуулагдах уг тэмцээнд Монгол улсаас 18 хүчирхэг ширэн бээлийтэн оролцож байгаа ба тэмцээний эхний өдөр манай гурван тамирчин буюу эрэгтэйчүүдийн 52 кг жинд Х.Энхмандах, эрэгтэйүчүүдийн 69 кг жинд Г.Баярхүү, эмэгтэйчүүдийн 57 кг жинд Ази тивийн аварга Т.Болортуул тус тус тулалдан ялагдал хүлээж тэмцээнээ дуусгаад байна.

Харин өнөөдөр манай дараах тамирчид тулалдах хуваарьтай байна. 

  • Эрэгтэйчүүдийн -49кг жинд Д.Мөнх-Эрдэнэ Индонезийн боксчин Квангу Лангутай тулалдана.

Эрэгтэйчүүдийн -49кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -49кг жингийн оноолт

  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Цэндбаатар Тажикстаны Сомон Хабибовтой тулалдана.

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн оноолт

  • Эрэгтэйчүүдийн -56кг жинд Х.Энх-Амар Ардчилсан Солонгосын Жо Хё Намтай тулалдана.

Эрэгтэйчүүдийн -56кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -56кг жингийн оноолт

  • Эрэгтэйчүүдийн -64кг жинд Б.Чинзориг Киргизстаны Камчибеков Бектэй тулалдана. 

Эрэгтэйчүүдийн -64кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -64кг жингийн оноолт

  • Эрэгтэйчүүдийн -75кг жинд Д.Давааням БНСУ-ын Ким Жинжеатай тулалдана.

Эрэгтэйчүүдийн -75кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -75кг жингийн оноолт

  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Мөнгөнсаран Индензийн Эндан Эндантай тулалдана.  

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн оноолт

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй монголын баг тамирчдын мэдээллийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Манай сайт сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байгаа билээ. Өнөөдрийн тэмцээн Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх хуваарьтай байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.