Канад: The North Face компанийн ивээн тэтгэдэг дэлхийн шилдэг уулчид амиа алджээ

 

Канадын Rockies уулсын Howse оргилд гарахаар аян замдаа гарсан мэргэжлийн гурван уулчин цасны нурангид дарагдаж амиа алдсан талаар эх сурвалжууд дамжуулж байна. Уулчдыг Америкийн The North Face компани ивээн тэтгэж хувцас хэрэглэлийг нь хангажээ.

Уулчид ор сураггүй алга болсон ба цасны нуранги үүссэн ул мөр, уулчдын тоног хэрэглэл олдсон гэж үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд мэдэгдсэн байна.

Канадын Альберта мужийн нутаг дэвсгэрт багтдаг 3,295 метр өндөр Howse оргилд хүрэхийн тулд уулын спортын дэлхийн хэмжээний тамирчид бартаа ихтэй, аюултай зүүн талаар нь авирсан байна. Энэ замаар зөвхөн мэргэшсэн чадварлаг уулчид явахыг зөвшөөрдөг ажээ.

 

 95215716 avalanche

 

Амиа алдсан уулчид хэн байв?

The North Face компаниас амиа алдсан гэж үзээд буй уулчдыг Австралийн уулчид болох Дэвид Лама, Хансжорг Ауэр, Америкийн уулчин Жэсс Роскелли нар байсныг мэдэгджээ. Тэрээр уулын спортын алдартай тамирчны хүү төдийгүй Дэлхийн хамгийн өндөр оргилд хүрсэн Америкийн хамгийн залуу тамирчин болж байжээ.

Харин 28 настай Дэвид Лама нь уулчдын гэр бүлийн гишүүн ба өсвөр настайгаасаа дэлхийн оргилуудад авирсан чадварлаг нэгэн юм. Мөн

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.