“Нэгдмэл хүч-нийслэлийн хөгжил” шоколад “хүчтэн” болгоно
Нийслэлийн МАН-ын хорооны 36 мянган гишүүнээс 360 гаруй төлөөлөгч Хүүхдийн ордонд өнжлөө. Тэд өнөө шөнө даргаа тодруулна.
92 жилийн түүхтэй Нийслэлийн МАН, төлөөлөгч бүрийнхээ гарт “Нийслэлийн монгол ардын намын хороо XXXIV-р бага хурал” гэсэн лого бүхий гар цүнх, түүний дотор эдгээр зүйлсийг хийн бэлэглэжээ.
Өнөөдрийн хурал хаалттай горимд шилжсэнээс хойш завсарлага бүрээр цүнхээ саваадан холхих олны дундаас нэгэн зочныг онцлон цүнхийг нь “нэгжив”.
Сэтгүүл, үзэг, бал, тэмдэглэлийн дэвтэр дунд байх хамгийн содон бэлэг нь “ Нэгдмэл хүч-нийслэлийн хөгжил” гэсэн бичигтэй шоколад байлаа.
Урт цагаар хуралдахаа мэдсэн олон жилийн түүхт нам гишүүдийнхээ цүнхэнд ийм амтлаг бэлэг шургуулжээ. Харин амт нь ямар байсныг хэн дурсах бол?




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.