“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

Т.САЙХАН

. Тэрээр 2018 онд уг албан тушаалд томилогджээ. Үргэлжлүүлэн ажиллах боломжгүйгээ хувийн шалтгаантай гэж тайлбарласан байна.

Мөн түүний оронд дэд захирлаар нь ажиллаж байгаа Х.Амаржаргал очиж магадгүй гэх яриа ч гарчээ.  Х.Амаржаргал нь Их Британийн Дандигийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. “Рио Тинто”-гийн Лондон дахь оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад “Оюутолгой” компанид ирсэн байдаг.

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар Оюутолгойн гэрээнд шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэнэ. Үүний өмнө Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал нь ажлаа өгч байгаа нь анхаарал татаж байна.

zuunii medee31

2019.4.19 № 81 (6048)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.