7.5 тэрбум төгрөгийн шагналын сантай снукер биллиардын ДАШТ-ны оноолт

 

Түрүү жилийн аваргаар Велсийн өдгөө 44 настай домогт Марк Виллиамс тодорч Шотландын 43 настай Жон Хиггинс үзүүрлэсэн билээ. 

257acdb759d2e546717d9c0b59a99000 01

Шагналын сан:

Энэ удаагийн ДАШТ-ны нийт шагналын сан нь £2,231,000 фунт буюу монгол мөнгөөр 7.5 тэрбум орчим төгрөг юм. Дэлхийн аваргаар тодорсон хүн 1.7 тэрбум төгрөг хожно.

Дэлхийн чансааг тэргүүлэгч эхний 16 тамирчин шууд оролцох эрхээ авдаг байна. Харин тэдэнтэй тоглох 16 тамирчин нь нийт 128 тамирчдын гурван шатлалт сонгон шалгаруулалтын тэмцээний үр дүнд тодордог байна. Ийнхүү нийт 32 тамирчин аваргын төлөө хүч үзнэ. 

Энэ удаагийн ДАШТ-д урьд өмнө нь дэлхийн аварга болж байсан найман эрхэм хүч үзнэ. Үүнд:

  • Ронни О Сулливан (2001, 2004, 2008, 2012, 2013) дэлхийн таван удаагийн аварга
  • Жон Хиггинс (1998, 2007, 2009, 2011) дэлхийн дөрвөн удаагийн аварга 
  • Марк Селби (2014, 2016, 2017) дэлхийн гурван удаагийн аварга 
  • Марк Виллиамс (2000, 2003, 2018) дэлхийн гурван удаагийн аварга
  • Шон Мөрфи (2005)
  • Грийм Дот (2006)
  • Нейл Робертсон (2010)
  • Стуарт Бингхам (2015)

Дөнгөж сая снукер биллиардын ДАШТ-ны сугалаа явагдсан ба бүхэндээ сугалааны явцыг танилцуулж байна. 

Сугалааны үр дүн:

Снукер биллиардын ДАШТ-ны оноолт
Снукер биллиардын ДАШТ-ны оноолт

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.