14 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс сонгогдлоо

 

Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал үдээс хойш мөн л хаалттай үргэлжилж байгаа юм.

17:10 цагт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Сүхбаатараас товч тодруулга авлаа.

-Яг одоо дотор ямар үйл явц өрнөж байна вэ? Үдээс өмнө юу хэлэлцэв. Одоо юун тухай хэлэлцэж байна?

-Намын даргын үүрэг гүйцэтгэгчийн тайлан илтгэл болоод, хяналтын хорооны тайлан илтгэлийг хэлэлцэж, асуулт, санал явж дууслаа. Одоо намын бага хурлын гишүүдээ сонгох үйл ажиллагаа явж байна. Тооллогын комисс сая сонгогдлоо. Энэ комисс 14 хүний бүрэлдэхүүнтэй. Бага хурлын гишүүд цаашаа намын дарга, тэргүүлэгчид, нийслэлийн намын хорооны удирдлагуудыг сонгоно.

-Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшигчдийн нэрс тодорхой болж байна уу. Таныг заалнаас нэр дэвших болов уу гэж харж байна?

-Одоогоор тэгнэ ингэнэ гэж хэлэхэд арай эрт байна. Зарчим ямархуу байдлаар явах нь уу. Эхлээд дотоод журмаа батална. Заалныхаа уур амьсгалыг харна. Энэ талаар хэлэх арай болоогүй.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.