Перу: Экс Ерөнхийлөгчийг баривчлах үеэр амиа егүүтгэжээ

 

Перу улсын төрийн тэргүүнээр хоёр ч удаа сонгогдож байсан 70 настай Алан Гарсиа өөрийгөө буудаж амиа хорложээ. Түүнийг авлигын гэмт хэрэгт буруутгаж цагдаагийн ажилтнууд баривчлахаар гэрт нь ирэх үед амиа егүүтгэсэн болохыг мэдээлэв.

Цагдаагийн ажилтнууд Гарсиад нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан ч хэдийн оройтсон байжээ. Экс Ерөнхийлөгч амьсгал хураасан болохыг одоо байгаа төрийн тэргүүн Мартин Визкарра албан ёсоор олон нийтэд мэдэгджээ.

1985-1990 оны хооронд Перу улсын 61 дэх, 2006-2011 оны хооронд 64 дэх төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан эрхмийг дэмжигчид эмнэлгийн гадаа цуглаж бие сэтгэлээрээ хамт байхыг хүссэн байна. Эмнэлгийн гадна цагдаагийн хамгаалалт гарч иргэдийг дотогш нэвтрэхийг хоригложээ.

 

 106492833 053470433

 

Алан Гарсиагийн нарийн бичгийн дарга Рикардо Пинедогийн хэлснээр цэрэг армийн удирдагчдын бэлэглэсэн 4-5 галт зэвсгийг дурсгал болгон гэртээ хадгалсан байдгаас нэгээр нь өөрийгөө бууджээ.

Гэсэн ч Гарсиа хэргийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Цагдаа нар түүнийг баривчлахаар Мирафлорес дахь харшид нь ирэхэд утсаар ярихыг хүсч өрөөндөө орон хаалгаа хаасан байна. Үүнээс хэдэн минутын дараа буун дуу гарч цагдаа нар хаалгыг эвдэж ороход экс Ерөнхийлөгч сандал дээрээ суусан байдалтай толгойдоо буудсан байжээ.

Алан Гарсиа ба авлигын хэрэг...

Тэрээр 1949 оны тавдугаар сарын 23-ны өдөр Перу улсын нийслэл Лима хотод мэндэлжээ. Хууль, социологийн мэргэжил эзэмшсэн Перугийн Априста намын гишүүн 36 настайдаа буюу Гарсиаг Латин Америкийн Кеннеди хэмээн нэрлэдэг байсан юм.

 

latest?cb=20190417161749

 

Перу улсын нийслэл Лима хотод метроны сүлжээ барих ажлыг Бразилийн Одебречт компани гүйцэтгэсэн. 2004 оноос хойш тус компани 30 сая ам.долларын авлигыг Ерөнхийлөгч агсан болоод бусад улс төрчдөд өгсөн гэж мөрдөгчид үзжээ. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард тэрээр Уругвайгаас улс төрийн орогнол хүссэн боловч амжилтгүй болсон юм.

2000 оноос хойш эрх барьсан Перугийн төрийн тэргүүнүүд авлигын хэрэгт холбогдож байна.

Алан Гарсиа авлигын гэмт хэрэгт холбогдсон цорын ганц Ерөнхийлөгч биш юм. Түүнээс өмнө ойрын хугацаанд төрийн эрх барьж байсан хэд хэдэн хүмүүс хээл хахуулийн хэрэгт холбогдож, зарим нь ял эдэлж байна. Альберто Фужимори авлига, хүний эрх зөрчсөн хэрэгт буруутгагдаж хорих ял эдэлж байгаа юм. Мөн дийлэнх нь Бразилийн Одебречт барилгын компаниас мөнгө авсан гэж үзжээ.

 

maxresdefault

 

Перу улсын ард иргэдийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийн 94 хувь нь авлига хээл хахууль улс оронд нь хэт их газар авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.