Германы жуулчдын автобус осолдож 30 орчим зорчигч амиа алджээ

 

Португалийн Мадера аралд Германы жуулчдыг тээвэрлэж байсан автобус осолдож багадаа 29 зорчигч амиа алдсан байна. Мадера аралд байдаг Каничо тосгоны ойролцоо гарсан ослын үеэр 27 хүн бэртэж гэмтжээ.

Орон нутгийн мэдээллийн Люза агентлагийн дамжуулснаар осол лхагва гарагийн орой 18 цаг 30 минутад гарсан байна. Автобусны жолооч жолоогоо алдаж замын хажуу руу онхолджээ.  Онхолдсон автобус замын хажуугийн байшингууд руу түрж орсон байна.

 

459269 1166559 tourist bus updates

 

Эх сурвалжийн дамжуулснаар автобусанд Германы жуулчдаас гадна нутгийн цөөн хэдэн оршин суугч байжээ.

 

 106495252 053473525

 

Португалийн Ерөнхийлөгч Марсело Ребело дэ Соуса ослын нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Мадера арал руу нисчээ.

Уг аралд 2005 онд жуулчдын автобус осолдож Италийн таван жуулчин амиа алдаж байжээ.

 

eight col 043 AURIMAGES 0042301 0136

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.