Ким Жон Ун цэргийн зэвсэг туршив

 

Умард Солонгосын төв мэдээллийн агентлагаас удирдагч Ким Жон Ун цэргийн зориулалттай зэвсэг туршсан тухай мэдээлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын Ханойд болсон Ким Жон Ун, Дональд Трамп нарын бүтэлгүй уулзалтаас хойш анх удаа Пхеньян зэвсэг туршиж буйгаа олон нийтэд мэдэгдэж байна.

Олон улсын ажиглагчдын зүгээс үүнийг залуу Ким АНУ-д дарамт шахалт үзүүлж буй оролдлого хэмээн тайлбарлаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт

Солонгосын мэдээллийн төв агентлаг буюу Умард Солонгосын төрийн мэдлийн агентлагийн дамжуулснаар Ким Жон Уны өөрийн биеэр байлцсан туршилтад байлдааны зориулалттай онцгой зэвсэг туршсан гэжээ. Үүнээс өөр мэдээллийг ил тод болгоогүй гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулав.

Америкийн шинжээчид энэ удаагийн туршилтад холын зайн баллистик пуужингаас илүү ойрын зайн пуужин туршсан байх магадлалтай хэмээн таамаглаж байна. Хиймэл дагуулын илгээсэн зургаас харахад Умардын цөмийн туршилтын талбай хөдөлгөөнд орсныг мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.