Энэтхэг: Толгойдоо төмөр шор нэвт хатгуулсан ч амьд үлдсэн азтай эр

 

Энэтхэг улсын Мадья Прадеш дүүргийн Балагат хотод 21 настай барилгын ажилчин осолд орж эмнэлэгт иржээ.

Барилга дээр ажиллаж байгаад доош унахдаа төмөр шоронд гавлын ясаа нэвт хатгуулсан өвчтөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эмнэлэгт ирсэн байна. Өвчтөн шоконд орсон байдалтай ирснийг эмч нар ярьжээ.

 

190416083506 india man iron rod xray 1 exlarge 169

190416083654 india man iron rod 02 exlarge 169

 

Төмөр өвчтний баруун шанаагаар орж зүүн чихний урд хэсгээр нэвт сүлбэж гарч ирсэн байсныг хагалгааны үеэр сугалсан. Нагпур эмнэлгийн эмч нар өвчтний амийг авраад зогсохгүй биеийн байдал нь сайжирч энэ долоо хоногийн сүүлээр эмнэлгээс гарах ба тархинд нь ямар нэг хүнд ноцтой гэмтэл учраагүй гэжээ.

 

12256142 6920903 image a 71 1555244333493

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.