Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт сүүлийн 30 жилд хийгээгүй

 

Нийслэл хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчид Сүхбаатарын талбай дээр Мэргэжлийн ангийн дадлага сургуулилт хийлээ. Энэ удаагийн сургалтад 36 байгууллагын 4200 алба хаагч, ажилчид хамрагдсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах тухай” захирамж гарч, бэлтгэл ажлыг хангах 14 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. .

surgalt

Харин өнгөрсөн хугацаанд дүүргүүдэд гурван жилд нэг удаа иж бүрэн сургууль хийгдэж ирсэн. Тодруулбал, 2018 онд Баянзүрх, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт энэхүү сургуулийг зохион байгуулж, Багануур дүүргийн орон сууцны иргэдийг, мөн Хонхор тосгоныг бүхэлд нь, Москва хорооллын орон сууцны иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлж, газар хөдлөлтийн гамшгийн улмаас нурсан барилга байгууламжид эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг өргөн хүрээнд амжилттай зохион байгуулж байсан юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.