Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлах аянд 750 сая евро цуглараад байна

 

Парис хотын түүхэн дурсгалт өв соёл Нотр Дамын сүм даваагаас мягмар гарагт шилжих шөнө шатаж Францын төдийгүй дэлхий Католик шашинтнууд уй гашуугаа хуваалцсан юм. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 12 дугаар зууны үеийн дурсгалыг хадгалж ирсэн сүм шатсан ч таван жилийн хугацаанд дахин засварлаж, илүү үзэсгэлэнтэйгээр сүндэрлүүлнэ гэдгээ амласан.

Даваа гарагийн орой Ерөнхийлөгч Макрон олон сарын турш үргэлжилж буй шар хантаазтны жагсаалд мэдэгдэл хийх ёстой байсан ч “одоо улс төр хөөцөлдөх цаг биш” хэмээн мэдэгдэж жагсаалыг хойшлуулаад байгаа юм. Дарь эхийн сүмийг дахин засварлах олон улсын хандивын аян нээхээ мэдэгдсэнээс хойш 24 цаг орчмын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд

 

 106478971 mediaitem106478970

 

Францын тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшигч тэрбумтан гурван гэр бүл тус бүр зуун сая еврогоос дээш хандив өгчээ. Гоо сайхны L’Oreal брэнд болон Kering групп, LVMH нартай нэгдэж TOTAL байгалийн хий, газрын тосны компани 100 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

 

 106469302 hi053456061 1

 

Сүмийн урд цамхгууд галд өртөлгүй үлдэж, дотор нь хадгалагдаж байсан түүхэн дурсгалт олдворуудыг аварч чадсан гэж эрх баригчид мэдэгдэж байна. юм. Энэ үеэр нэг гал сөнөөгч бэртэл авсан байна. Галын шалтгааныг тодруулахаар 50 гаруй мэргэжилтэн ажиллаж байгаа аж.

 

 106478975 mediaitem106478974

 106468738 hi053453969

 106474153 hi053458179

 

Эх сурвалж: www.bbc.com, www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.