Төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, дөрвөн хүн амь насаа алдлаа
Төв цэвэрлэх байгууламжид дөнгөж саяхан /2019.04.16/ ноцтой осол гарч, дөрвөн хүн амь насаа алджээ. Цэвэрлэх байгууламжид осол гарсан дуудлага цагдаагийн байгууллага болон Нийслэлийн онцгой байдлын газарт 15.45 цагийн орчимд бүртгэгдсэн байна.
Ослын улмаас хоёр ажилтан лаг руу унасан байна. Тэднийг аврахаар хоёр ажилтан оролдсон ч араас нь унаж, осолджээ. Осол гарсан газрыг цагдаагийнхан хамгаалалтад авсан байна.
Яг одоо хэргийн газар дээр цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Мөн Нийслэлийн удирдлагууд очжээ. Бид тун удахгүй нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.