30-аас дээш насандаа жирэмслэх тохиолдол ихэсчээ

 

Ажил, амьдрал, нийгэмд эзлэх байр суурь гэсээр гэр бүл зохиож амжилгүй оройтох тохиолдол бидний дунд нилээдгүй харагддаг. Үүнтэй адил

Их Британийн Үндэсний статистикийн газраас 1990 оноос хойш 40 насандаа жирэмслэх тохиолдол хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь эмэгтэйчүүд боловсрол, ажилдаа хэт их цаг хугацаа зарцуулах болсонтой холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.

2017 оны судалгаагаар Англи, Уэльсэд 20-тойдоо ээж болж жирэмсэлсэн 395,956 эмэгтэй байгаа бол 30 болон түүнээс дээш насандаа жирэмсэлсэн 398,284 эмэгтэй бүртгэгджээ. Урьд өмнөх жилүүдэд 30-аас дээш насны жирэмслэлт 25-аас доош насны эмэгтэйчүүдээс хамаагүй бага гардаг байжээ.

Харин өсвөр насны охидын жирэмслэлт буурсан байна. 90-ээд оны үед Англи, Уэльсийн өсвөр насны 1,000 охин тутмын 48 нь жирэмсэлсэн байдаг бол 2017 оны судалгаагаар 18 болжээ.

Нөгөө талаар

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.