Далайн эргээс 220 км зайд сэлж байсан нохойг аварчээ
Тайландын далайн эргээс 220 км-т сэлж байсан нохойг газрын тос олборлогчид олж аварсан байна. Газрын тос олборлохоор явж байсан ажилчид аспин гэх Филиппиний эрлийз үүлдрийн нохойг уснаас татаж гаргажээ.

Нохойг чухам яагаад хуурай газраас хол далайд хаягдсан байсныг мэдэхгүй ч загасчдын завинаас унаж хоцорсон байж магадгүй гэж таамаглаж байна. Олборлогчид нохойг Бүнрод буюу “амьд үлдэгч” хэмээн нэрлэжээ. Далайд удаан сэлснээс болж Бүнрод маш их ядарч туйлдсан байсан тул цэвэр ус, хоол хүнс өгсөн байна.

Мөн далайн усанд хэт удаан байснаас үс ноосонд нь давс их хэмжээгээр наалдсан байжээ. Азтай тохиолдлоор амь аврагдсан нохой газрын тос олборлогчдын завинд далайн аяллаа үргэлжлүүлж ням гарагт хуурай газарт иржээ.



Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.