Ази тивийн аваргад манай 18 шилдэг боксчин хүч үзнэ

 


1963 онд анх Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж эхэлсэн (эрэгтэйчүүдийн төрөл) сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээн энэ удаа мөн Тайланд улсад зохион байгуулагдах юм. Харин эмэгтэйчүүдийн сонирхогчдын боксын анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2001 онд мөн л Бангкок хотноо зохион байгуулагдаж байжээ.

Манай улсаас Боксын Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг МУГДасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Пүрэв-Очир, О.Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор Тайланд улсыг зорилоо.

Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ,

52 кг-ын жинд Х.Энхмандах,

57 кг-ын жинд Х.Энх-Амар,

60 кг-ын жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар,

63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг,

69 кг-ын жинд Г.Баярхүү,

75-кг-ын жинд Д.Давааням,

81 кг-ын жинд Н.Шинэбаяр,

91 кг-ын С.Эрдэнэбаяр

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран,

51 кг-ын жинд Л.Алтанцэцэг,

54 кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг,

57 кг-ын жинд Азийн аварга Т.Болортуул,

60 кг-ын жинд М.Намуун,

64 кг-ын жинд У.Шинэцэцэг,

69 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа,

75 кг-ын жинд М.Мягмаржаргал,

+81 кг-ын жинд Э.Ундрам нар оролцож байгаа юм. Мөн олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Г.Бадрах шүүгчээр ажиллах юм байна. 

Өнгөрсөн жил сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд М.Нандинцэцэгийн хүрэл медаль хүртсэн гайхамшигтай тулааны бичлэгийг толилуулж байна. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.