"Зэс эрдэнийн хувь"-ийн Д.Алтанхуягийг хуулийн байгууллагаар дахин шалгуулна

"Эрдэнэтийн хохирогчдыг хамгаалах холбоо"-оос өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн талаар дараах баримтуудыг дэлгэлээ

"Эрдэнэтийн хохирогчдыг хамгаалах холбоо"

Анх Эрдэнэт үйлдвэрийн ашигладаггүй овоолгыг ашиглах зорилгоор байгуулсан байдаг.

Гэвч Д.Алтанхуяг компаниа байгуулахгүйгээр 2012 онд ИЗНН-аас сонгуульд нэр дэвшсэн. Ингэхдээ "Зэс Эрдэнийн хувь" компани байгуулахыг дэмжсэн ард, иргэдээс цуглуулсан 600 сая төгрөгөө хууль бусаар зарцуулж, үрэн таран хийсэн. 

Мөн 600 гаруй иргэдийг ямар ч цалин хөлсгүйгээр Эрдэнэт үйлдвэрийн болон Улаанбаатар хотын төв талбайд жагсаал, цуглаан хийлгэж, өлсгөлөнд уриалан дуудсаны үр дүнд Орхон аймгийн ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, жилд таван тонн катодын зэс үйлдвэрлэх ТЭЗҮ-г хүлээлгэж өгсөн байдаг.

Улмаар

Энэ мэтээр маш олон удаагийн залилан, булхай луйварыг Д.Алтанхуяг гэх хүн хийжээ. Бүр "Зэс Эрдэнийн хувь" гэх компани анх байгуулахдаа л түүний залилан эхэлсэн. Хувьцаа гаргах эрхгүй атал хуурамч хувьцааг гаргаад 24500 хүнийг залилсан байна.

Гэвч ийм гэмт хэрэгтэн ямар ч ял шийтгэлгүйгээр, өөрөө хохирогч болсон мэтээр яриад, бүр Монгол улсын eрөнхийлөгчийн нэрийг бариад явж байгаад Эрдэнэтчүүд бухимдалтай байна. Тиймээс шинээр томилогдсон прокурор энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахыг тэд хүсч байна" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.