ВИДЕО: ЖДҮХС-аас 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр олгоно

 

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх юм. .

 

“Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба авлига” сэдэвт хэлэлцүүлгээр тус сантай холбоотой өмнө гарсан алдаа дутагдлыг шүүн хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга замын талаар ярилцаж гарц шийдэлд хүрэх юм байна.

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг саяхан шинэчлэн баталжээ. .

Уг журмын дагуу сангийн үйл ажиллагааг шилэн болгож, зээл сонгон шалгаруулах санхүүжүүлэх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгосон.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.