МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал хаалттай горимд шилжлээ

 

Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал өнөөдөр 09 цагт Монголын Хүүхдийн ордонд эхэллээ. МАН-ын бага хурлын 369 төлөөлөгч Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгохоор хуралд оролцож байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг олонхийн саналаар тодруулахад Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 хүний ес нь дэмжсэнээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвших болсон.

Мөн УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэрээ дэвшүүллээ.

34 дүгээр бага хурал 12 цагт хаалттай горимд шилжсэн ба нэр дэвшигчид бага хурлын гишүүдэд өөр өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, санал хураалт нууцаар явагдах агаад гишүүдийн олонхийн саналаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгоно. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.