Шадивланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

 

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн. 

Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож,  13:15 цагт бүрэн унтраалаа.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.