Дэлхийн хамгийн том онгоц анхны туршилтаа хийв

 

Микрософт корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен дэлхийн хамгийн том онгоц бүтээх Стратолаунч төслөө 2011 онд эхлүүлж байжээ. Олон жилийн хөдөлмөр, хөгжүүлэлтийн дүнд бүтсэн аварга нисдэг хөлөг анхны туршилтаа хийж тэнгэрт ниссэн байна.

Төслийн гүйцэтгэх захирал Жан Флойд “эцэст нь бид хийж чадлаа, аварга шувууг тэнгэрт хөөргөх мөчийг харах маш сэтгэл догдлом байсан. Олон жилийн турш би энэ мөчийг төсөөлдөг байсан ч Полгүйгээр төсөөлж байсан удаагүй. Баярлалаа Аллен” гэжээ. Пол Аллен дэлхийн хамгийн том нисдэг төмөр хөлөг зохион бүтээх төслөө дуусгаж амжилгүй өнгөрсөн оны 10 дугаар сард 65 насандаа таалал төгссөн билээ.

Сансарт пуужин хөөргөх нь нисэх онгоцонд тасалбар захиалахтай ижил хялбар болно.

Тиймээс цэрэг арми, НАСА, хувийн компаниуд сансрын судалгааны ажилдаа маш том хэмнэлт хийнэ гэж үзсэн. Төслийн ирээдүйн зорилт сансарт пуужин хөөргөх нь нисэх онгоцонд тасалбар захиалж буйтай ижилхэн хялбар болох юм.

 

?url=https%3A%2F%2Fewscripps

 

Аварга онгоцны туршилтын анхны нислэгийг нисгэгч Эван Томас гүйцэтгэж цагт 280 км хурдалж, 4570 метрийн өндөрт хөөрч  хоёр цаг хагас үргэлжилсэн нислэгийн дараа эргэн аюулгүй газардсан байна. F-16 байлдааны зориулалттай хөлгийн нисгэгч байсан Эван Томас “бүх зүйл үнэхээр гайхалтай байлаа. Шударгаар хэлэхэд анхны нислэгийг жолоодно гэдэгтээ итгэлгүй байсан” гэжээ.

Хоёр их бие тусдаа нисгэгчийн кабинтай 220 гаруй тн жинтэй.

  Зургаан хөдөлгүүртэй төмөр шувуу аварга их биедээ пуужин, хиймэл дагуул тээвэрлэж 10,600 метрийн өндрөөс сансар огторгуйд хөөргөнө гэж тооцоолсон. Онгоцны бүтсэн нийт зардлыг албан ёсоор олон нийтэд зарлаагүй байна.

 

Stratolaunch Systems first test flight

 

Онгоцны их биеийг Боинг 747 загвараас санаа авч зохион бүтээжээ. Ирэх жилүүдэд сансрын судалгаа хурдацтай хөгжиж худалдааны зориулалтаар пуужин хөөргөхөд долоон тэрбум ам.долларт хүрнэ гэж үзэж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.