Өнөөдөр 70 сая төгрөгийн азтан тодорно
Цахим баримтын сугалааны ээлжит тохирол өнөөдөр/2019.04.14/ явагдана. Эрхэм хэрэглэгч та 03-р сарын 01-ээс 03-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн худалтан авалтынхаа цахим төлбөрийн баримтыг сугалаанд хамруулах боломжтой юм. Энэ удаагийн сугалаагаар супер азтан 70 сая төгрөг хожих боломжтой. Сугалааны тохирол Боловсрол суваг телевиз дээр 21:00 цагаас явагдана.
Хэрэв та 10 сая төгрөгөөс дээш төгрөгийн азтан болсон бол Иргэний үнэмлэх, Төлбөрийн баримт, Хүсэлт, Өргөдөл зэрэг материалыг бүрдүүлэн харъяа дүүргийнхээ татварын албанд өөрийн биеэр авчирж өгөх юм. Ингэснээр хонжвор ажлын 20 хоногт багтан бүртгэлтэй дансанд орно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.