МУГТ Н.Төгсцогттой тулалдахад Гары Рассел бэлэн үү?

 

Мэргэжлийн боксын рингэнд ганц ч ялагдаагүй байгаа босоо аварга МУГТ Н.Төгсцогт энэ оны эхэнд IBO, WBC холбооны аварга асан хүчирхэг Клаудио Марриеротой тулалдан илт илүүрхэн ээлжит ялалтаа авсан билээ.

tuugii 01

Уг тулааны үр дүнд манай Н.Төгсцогт IBO холбооны аваргын бүсийг эзэмшээд зогсохгүй WBC холбооны дэлхийн аваргын төлөө тулалдах эрхээ авсан юм. Н.Төгсцогтын хувьд өөрийн жиндээ WBC холбоонд чансаагаараа 1-т эрэмбэлэгдэж байгаа бол уг жингийн дэлхийн аваргын бүсийг АНУ-ын Гары Расселл эзэмшиж байгаа ч одоог хүртэл тулааны тов зарлагдаагүй хэвээр байна.  

WBC холбооны хагас хөнгөн жингийн шинэчлэгдсэн чансаа
WBC холбооны хагас хөнгөн жингийн шинэчлэгдсэн чансаа

Өдгөө 30 настай Америк тулаанч Гары Расселлийн хувьд хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сарын 19-ны өдөр Жосеф Диазтай тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш дэвжээнээ гараагүй байгаа юм. Н.Төгсцогт аваргын хувьд хэнтэй ч хэдийд ч тулалдахад бэлэн байгаагаа зарласан ч Гары Расселл одоо болтол хариу өгөөгүй л байна. Магадгүй ирэх сард тулааны тов зарлагдах болов уу хэмээн боксын спорт сонирхогчид тэсэн ядан хүлээж сууна. Н.Төгсцогт - Гары Расселлын тулаан ч халуухан юм болно доо. 

WBC холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмшиж буй Гары Расселлын тулааны түүвэр бичлэгийг толилуулж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.