Хардалтын улмаас найз бүсгүйгээ 13 давхраас шидэж, амь насыг нь хохироожээ
Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас баржээ.
Хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн шөнийн 01.30 цагт хэргийн газарт очжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Талийгаачийн найз залуу 25 настай Б гэгч талийгаач бүсгүйтэй тухайн үед хамт байсан бөгөөд хамтран амьдардаг байсан аж. Тухайн өдөр Б талийгаач Ц-г бусадтай хардаж, зодож, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хэрэг үйлдэгдэх үеэр талийгаачийн найз залуу болох сэжигтэн этгээд Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.