Америкийн алдартнууд рэппер Nipsey Hussle-тай салах ёс гүйцэтгэлээ

 

Америкийн дуу хөгжмийн ертөнцөд хүнд гарз тохиож алдарт рэппер Nipsey Hussle бусдын гарт буудуулж амиа алдсан билээ. Дэлхийд нэр хүндтэй уран бүтээлчид, улс төрчид төдийгүй рэпперын шүтэн бишрэгчид түүнтэй салах ёс гүйцэтгэн хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдлээ.

 

3000

 

Пүрэв гарагт гурван цаг үргэлжилсэн хүндэтгэлийн арга хэмжээнд Hussle-ын сүйт бүсгүй Лаурен Лондон, дотны найз Snoop Dogg, дуучин Бионси түүний нөхөр Jay Z зэрэг нэр хүндтэй эрхмүүд оролцжээ.

 

4439

 

2009 онд попын хаан Майкл Жэксонтой салах ёс гүйцэтгэж байсан Staples Center-т рэппер Hussle-ыг алсан замд нь үдэхэд 21,000 хүн цугласан ба

Рэпперийн ээж “Миний хүү бол агуу эр хүн байсан юм. Тэр бол домог” хэмээн өгүүлжээ.  Түүний найз бүсгүй Лондон “би урьд өмнө хэзээ ч ийм шаналал мэдэрч байгаагүй. Тэр бол ид шид, ховор эрдэнэ” гэсэн байна. Hussle-д хүндэтгэл үзүүлсэн хамгийн сүүлчийн алдартан Стиви Вондер байсан юм.

 

3500

3500

 

Рэппер Nipsey Hussle-ын жинхэнэ нэрийг Эрмиас Асгедом гэдэг Хойд Африкийн Эритрей улсаас гаралтай, 1985 оны наймдугаар сарын 15-ны өдөр төрсөн Америкийн иргэн юм.

 

4000

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.