Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг баривчиллаа

 

Алдарт Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадорын элчин сайдын яамнаас баривчилсан тухай олон улсын эх сурвалжууд дамжууллаа. Тэрээр Швед улсад хэргийг нь шилжүүлэхээс зайлсхийж долоон жилийн хугацаанд Лондон дахь Эквадорын элчин сайдын яамнаас орогнол хүсч энд амьдарч байсан юм. Цагдаа нар түүнийг шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөөгүйн улмаас албадан саатуулахаас өөр аргагүй болсон гэж тайлбарлажээ. Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено ноён Ассанжийг удаа дараа олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн тул орогнохыг зөвшөөрсөн шийдвэрээ цуцалсан байна. Цаашид Жулиан Ассанжийг дахин орогнуулж хамгаалах эрх зүйн орчин үгүй болсон тухай Эквадор улсын Ерөнхийлөгч мэдэгдээд байсан юм. 

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.